Share
  • Book
  • Mongolian(Монгол Хэл)

신경림의 시인을 찾아서 1, 2

Title/Author/Genre

  •  

    Title: Шинь Гёнрим найрагчтай хөөрөлдсөн нь Rights Sold

    Author: Шинь Гёнрим

    Genre: Эссэ

     

    LTI Korea staff: 柳英姝 (Silvia Yoo) yyj8711@klti.or.kr / +82-2-6919-7742

     

    The copyright of this title has been sold. (Translation and publication supported by LTI Korea)

Description

  • About the book

    Мянган шүлэг цээжээрээ уншчихдаг гэгдэх найрагч Шинь Гёнрим бусад найрагч нартайгаа хийсэн хөөрөлдөөн. Тэднийхээ ахуй амьдрал найрагч болсон нутаг нугаар нь хамтдаа аялан найрагч тус бүрийн өвөрмөц ертөнцөөр аялна. Солонгосын огцом өөрчлөлттэй шинэ үеийн түүхэн цагт хамтдаа амьдарч одсон Жин Жиюун, Жу Жихүнь зэрэг найрагчдаас эхлээд одоо ид бүтээл туурвин солонгос ард түмэндээ хайрлагдан буй Ань Духёнь хүртэлх 45 найрагчийн нутаг ус, хөшөө тууриар аялан шүлгийн ертөнцийн талаарх санаа бодлоо мөн зүүжээ. Шинь Дунёбын ‘Жунругийн 5-р гудам’-аас Паг Иньхуаны нутаг Ганвонь аймаг Инжэ хүртэл нэг бүрчлэн зорьсон аялалын тэмдэглэл буюу найрагчдын маань шүлгийн ертөнцийг цэгцэлсэн нэгэн туурвил аж.

     

    1. Жон Жиюун : “Нутгаа санасан нь” болон “Мандарваа” цэцгийн дүр төрхийг илтгэгч найрагч
    2. Жу Жихүнь : Дэгжин байдал, туушч занг илэрхийлэгч
    3. Шинь Согжонь : Хөдөө хээр талын сайхныг магтан дуулагч найрагч
    4. Ким Жунсам : Хэлбэргүй гоо сайхныг тунхаглагч найрагч
    5. Шинь Дунёб : Үндэстний цэвэр нандин байдлыг хамгаалан дуулагч найрагч
    6. Паг Юунрэ : Нулимстай, нягт нямбай найрагч 7. Паг Бунү : Ажил мэргэжил нь эх орон нь болсон найрагч
    8. Лим Хуа : Түүхийн догшин давалгаанд живсэн хувьсгалын найрагч
    9. Гүонь Тэын : Ядуу зүдүү хүүхдүүдийн зүрхэнд оч бадраагч найрагч
    10. Ли Юүгса : Өөрчлөгдсөн дүр төрх буюу төгс нэгэн найрагч
    11. Уу Жанхуань : Романтик бөгөөд сэтгэлийн зовнилтой энгийн ардын найрагч
    12. Ким Ёнран : Ганихрал ба гуниг харууслын шүлэгч
    13. Ли Ханьжиг : Орших, эс оршихуйн найрагч 14. Юнь Дунжү : Тэнгэр, салхи, од мэт найрагч
    15. Паг Иньхуань : Эх үүсвэрийг нь мэдэхийн аргагүй уйтгар гуниг, ганцаардал
    16. Хана Юунүнь : Хайрын шүлэгч, үндэсний шүлэгч, авралын шүлэгч
    17. Пэг Сог : Цасанд даруулавч чацарганы мод мэт бат зогсох найрагч
    18. Шинь Дунмүнь : Амьдралаар дамжуулан олсон шүлэг
    19. Юу Чихуань : Эр хүний санаашрал, мэгших дуугаар буй бүхнийг илэрхийлэгч найрагч
    20. Паг Мугволь : Байгаль дэлхий, амьдрал, газар шороог дуулагч найрагч
    21. Ким Сүён : Урагшаа чиглэн гүйх амьд оюун санаа
    22. Чонь Санбён : Дэндүү цайлган хүүхдийн зүрх сэтгэлээр амьдралыг харагч найрагч
    23. Ким Жиха : Хатуу бэрхийг туулан үнэний харгуйд хүрч чадсан найрагч
    24. Жон Хыйсон : Намуухан дуу хоолойн чанга хашгираан 25. Ким Жунгил : Кунзын уламжлалт гоо үзэсгэлэнг дүрслэгч 26. Ким Жүньтэ : Гэрлийн тосгонд гэрэл нэмэх шинэ утга уянгын мэдрэмж
    27. Ли Сангүг : Үхрээр дамжуулан амьдралын бодит үнэний тухай шүлэглэдэг найрагч 28. Ян Чэён : Талын цэцэгс болоод илжигний тухай дуулагч найрагч 29. Ду Жунхуань : Зөөлөн атлаа шулуун шударга яруу найрагч
    30. Минь Ён : Хүн хөлхсөн газраас ухаарал, үнэнийг ологч найрагч
    31. Жу Тэиль : Том бие, гүндүүгүй төрхтэй ч уран нарийн хэллэг, гүнзгий мэдрэмжтэй шүлэгч
    32. Кан Өньгю : Нууцлаг, сэрэл мэдрэмж, хоосон чанарыг шүлэглэхүй найрагч 33. Хуан Мёнгол : Биеэр туршиж, биеэр оролцдог яруу найрагч
    34. Ли Соньгуань : Шүлгээр эрэмдэг ертөнцийн гаж бурууг залруулан чиглүүлэгч найрагч 35. Гу Өнь : Зогсолтгүй урагшилж, буцалтгүй сөрөгч яруу найрагч
    36. Ким Гюудун : Хүрэмгүй нутгаа үгээр зурж, сэтгэл зүрхнээсээ “эв нэгдэл”-ийг хүсэгч найрагч
    37. Ким Мёнсү : Цэвэр тунгалаг уйтгар гунигийг дуулагч цэнгэг найрагч 38. Ли Сонбү : Уулаар дамжуулан хорвоог хардаг найрагч 39. Жу Уухёнь : Лам шиг биш атлаа лам яруу найрагч
    40. Жу Хянми : Эгэл зүйлсээс ч гоо сайхныг олж хардаг шүлэгч 41. Со Жончүнь : Цав суусан аяга, бүдүүн үетэй хулс шиг найрагч
    42. Ли Хэинь : Чин үнэн бөгөөд эгэл боргил, итгэлийн яруу найрагч
    43. Жон Хусын : Нулимс, хайр, цэвэр ариуныг дуулах найрагч 44. Ким Юунтэг : Сомжин голын мод болоод өвс мэт гэрэлтэгч найрагч 45. Ань Духёнь : Аар саар, жижиг сажиг бүхэнд хайртай найрагч

    About the author

    1956 онд 《Утга зохиол урлаг》 сэтгүүлээр уран бүтээлийн гараагаа эхлэн улс орноо төлөөлсөн найрагч болжээ. Маньхэ утга зохиолын шагнал, БНСУ-ын зохиолчийн хүндэт шагнал, Ли Сан зохиолчийн нэрэмжит зэрэг шагналыг хүртжээ. 2007 онд одоо Дунгүгийн их сургуулийн Өргөмжлөлт профессор. 《Тариачин》, 《Өмнөд Хан гол》,《Ядуу хайрын аялгуу》,《Зам》 зэрэг олон алдартай бүтээлтэй.

    Media Response/Awards Received

    2002 оны байдлаар зуун тавин мянган хувь борлогдсон, 2002 онд MBC телевизийн <Анхаарлын тэмдэг> нэвтрүүлгийн шилдэг бүтээл, Солонгосын хэвлэлийн ёсзүйн холбооны ‘Хүүхэд залуучуудад зориулсан шилдэг ном’-оор, Хүүхдийн номын судалгааны нийгэмлэгийн сонгосон ном, 2002 онд “Нэгдсэн мэдээ” сонгосон борлуулалт өндөр номын жагсаалтыг 5 долоо хоног дараалан тэргүүлсэн.

     

Translated Books (22)

News from Abroad (4)