Share
  • Book
  • Mongolian(Монгол Хэл)

불꽃 비단벌레

Title/Author/Genre

  •  

    Title: Торгон ГАЛТ ЦОХ Rights Sold

    Author: Choi Dong-Ho

    Genre: Poetry

     

    LTI Korea staff: 柳英姝 (Silvia Yoo) yyj8711@klti.or.kr / +82-2-6919-7742

     

    The copyright of this title has been sold. (Translation and publication supported by LTI Korea)

Description

  • About the book

     

    Зохиогчийн тухай... “Галт торгон цох” шүлгийн түүвэр энэ ертөнцийн үндсэн чухаг асуултад хариулах гэж бичигдсэн мэт. Үндсэн суурь асуудлын бодит үнэнд ихэд зовиносон хамгийн анхны хүн Бурхан багш байв. “Би” үгүйд Бурхан багш цэцэгс өргөх мэт аягүй бол яруу найрагч ч гэсэн өөрийнхөө үл оршихуйд сая нэг өөрийгөө давсан хайрын шүлэг, хорвоогийн ёс жамыг давсан барьц тодгүй шүлгийг бичсэн байж болох юм. Найрагчийн шүлэг үг хэл материаллаг биежсэн цаг үедээ хэл ярианаас өмнөх сэтгэл оюун ухаан гэгч чухам юу болохыг үзүүлнэ. Ариун бодь бүхний эх нутаг гэж болох тэрхүү сэтгэлийн цэцгийг дэлгэрүүлэн цэцэгсийн дээр хөврөх хавар шиг тэрхүү орчлыг цог жавхаалаг хөврүүлэн одно. Үг хэлийг даван сэтгэл хооронд дамнуулах гэгч даян бясалгалд л байдаг зүйл бус аж. Эртний ном сударт ариун бодь бүхний зучил бүхэн дээдлэгдэн иржээ. Бөхөлгүй, далд нууцхан дамнан ирсэн дотоод сэтгэлийн дэнлүү, тэрхүү гэрэл гэгээнд төрсөн шүлгүүд тунгалаг бас гоёмсог ажгуу.

     

    About the author

     

    1948 онд Кёнги мужийн Сүвонь хотод төржээ. Корёгийн их сургуулийн Солонгос хэл утга зохиолын салбарыг дүүргэхийн хамт тус сургуулийн аспирантурт Докторын зэрэг хамгаалж Кённамын их сургууль, Кёнхыйгийн их сургууль, Корёгийн их сургуульд профессор багшаар ажилласан. Одоо Корёгийн их сургуулийн хүндэт профессор, Кённамын их сургуулийн Өргөмжлөлт профессороор ажиллаж байна.  『Шар тоост салхи』(1976), 『Сурагчийн өглөөний ширээ』(1988), 『Тоншуул хаана нуугдаа бол』(1995), 『Бөмбөлөгөөр наадах бяцхан ламбугай』(2002), 『Мөсөн 
    царай』(2011), 『Сүвонь хотын өндөрлөг』 (2011) зэрэг шүлгийн түүврүүд бий.   

     

    About the translators

     

    Ч.Түмэнжаргал 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Олон улсын Улаанбаатар дээд сургуулийн Менежмент-Солонгос хэл, БНСУ-ын Оюуны соёл судлалын академи Солонгос судлалын аспирантур, БНСУ-ын Гүгмин их сургуулийн аспирантурыг дүүргэсэн. Хуан Согён зохиолчийн Тууж өгүүллэгийн түүвэр болон роман, Хуан Жиү, Шинь Далжа, Хуан Дунгю зэрэг яруу найрагчийн шүлгийн шилмэл түүвэр бүтээлийн  орчуулагч, орчуулгын ерөнхий болон туслах редактор, уран сайхны редактороор тус тус ажилласан.   

     

    Media Response/Awards Received

     

    Орчин цагийн Буддын Утга зохиол шагнал, Гусаны Юнь Сондугийн нэрэмжит Утга зохиол шагнал, Паг Дүжиний нэрэмжит Утга зохиол шагнал, Юүшим бүтээлийн шагнал зэрэг яруу найргийн салбарын шагнал болон Сучоны Утга зохиолын шүүмж шагнал, Шүлэг, яруу найргын салбарын шагнал, Ким Хуантэгийн нэрэмжит Утга зохиол шүүмж шагнал, Пёнүний Утга зохиолын шагнал, Дэсань сангийн Утга зохиолын шагнал зэрэг утга зохиолын салбарын шагналаар шагнуулжээ.


    Яруу найрагч Чүэ Дунхугийн шинээр гарсан шүлгийн энэ түүвэр нь идеалист утга зохиолд босгож буй нэгэн суварга болжээ. Энд бурхны шашныг л өгүүлж байгаа бус тун хүлцэнгүйхэн гэгч зай тавьж өгөхдөө ердийн аж амьдрал, түүх домог, оршихуйн учиг бүхнийг багтаана. Товчхондоо энэ бүтээл өмнөх номынхоо гүн гүнзгий асуудал, хурц өрнөлөөс илүүц өргөн ёс учгийг багтаах аж. Номын нэр болох “Галт торгон цох” 1700 жилийн өмнөөс солонгосчуудын мэдэрч ирсэн гоёмсог сайхны талаарх гайхамшигийг дахин дүрсэлсэн гэвэл “Дулаан чулуун наар” нь бодит одоо амьдарч буй хүмүүсийн амьдралын нам гүмийн бэхийг хурцлах реализм шүлгийн цар хүрээг харуулсан билэгдэл болжээ. “Галт торгон цох” шүлэг нь галт цох болон галт цэцгийн уулзалт гэвэл “Дулаан чулуун наар” нь гал, ус, салхи болон чулууны зохицолыг илэрхийлсэн нэгэн суварга болжээ. Тэр бүхэн нэгдээд дулаан чулуун нааран дахь чулуун бурхан багш болсон болохоор тэдний ээвэр дулаан нарлаг газар нь хичнээн сайхан ариухан байх бол. Яруу найрагч маань өмнөх цаг үеийн итгэл найдвар хүсэл мөрөөдөл төсөөлөлийг бодитоор оршин буй мэт болгож чадсан аж. Идеализмын зорих тэрхүү гоёмсог амьдралын төрх эцэстээ дэлхий ертөнцийн салшгүй нэгэн хэсэг буюу сүүдэр нь болжээ.


    <Гүонь Хёгүн/ Яруу найрагч, судлаач шүүмжлэгч >

     

Translated Books (7)

News from Abroad (4)